Хуурай өлсгөлөн зарлаад байсан Р.Цэнгэлийг батлан даалтад гаргав

Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэгт найруулагч, СТА Г.Бадамрагчааг саатуулан шалгаж байсан.Түүнийг батлан даалтад гаргасан ч уг хэрэгт холбогдоод буй Өвөрмонгол иргэн Р.Цэнгэлийг үргэлжлүүлэн хорьж байсан юм. Тиймээс Р.Цэнгэл ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хуурай өлсгөлөн зарлаад байсан билээ.
Харин хуурай өлсгөлөн зарласнаас болж бие нь муудсан тул батлан даалтад гаргажээ. Тэрээр монгол эхнэртэй учраас хорь гаруй жил Монголд ажиллаж амьдарсан. Мөн түүнийг яллахыг эсэргүүцсэн монголчууд Р.Цэнгэлийг эргэж хорихгүй, цагаатгах, нөхөн олговор олгох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ