Банш Батаа, реппер Жи нарын шинэ кино

"Ээжийн дайсан", "Шарталт" гээд инээдмийн кинонуудаа үзэгчдэд амжилттай хүргэсэн Милл кино компани 3 дахь бүрэн хэмжээний уран сайхны киноны ажилдаа оржээ. Кино зураг авалтыг энэ сарын дундаас эхлэхээр төлөвлөөд байгаа. Уг кино төсөлд оролцож байгаа жүжигчид саяхан хуралдсан бөгөөд хурлын үеийн зургаас харахад уг кинонд "Мөрөөдлийн театр" продакшны жүжигчин Б.Баттөмөр, О.Долгор, С.Батзориг, дуучин Gee нар оролцох аж.

Мөн сонирхуулахад Шарталт киноны 2-р анги хийгдэхээр болсон бөгөөд ирэх 2015 оны 12-р сард бэлэн болгохоор эхний ээлжинд зохиолын ажлаа эхлүүлээд байгаа юм байна. Шарталт 2 киноны үйл явдал нь Халхын голын дайны үед өрнөнө гэж кино бүтээгчид дурджээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ