Нэрт жүжигчин Жеймс Гандольфини таалал төгсжээ

HBO-гийн “Sopranos” киноны Тони Сопраногийн дүрээр олны танил болсон жүжигчин Жеймс Гандольфини Италид таалал төгсжээ.

1987 оноос жүжигчний гараагаа эхэлж улмаар Холливудад танигдсан алдарт жүжигчин ирэх онд дэлгэцнээ гарах “Animal Rescue” кинонд тоглож байсан ч Италийн Ром хотноо амарч байх үедээ зүрхний шигдээсээр таалал төгссөн тухай HBO кино компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Emmy Awards-ын гурван удаагийн шагналт нэрт жүжигчинтэй ирэх даваа гаригт салах ёс хийх гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ