АТГ-аас Говь-Алтайн ИТХ-ын дарга асан Ш.Эрдэнэбатыг шалгаж дуусчээ

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Эрдэнэбатыг авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Тэрбээр алтны нөхөн сэргээлтийн зөвшөөрөл хууль бусаар олгож олборлолт хийлгэсэн гэх үндэслэлээр шалгагдсан байна. Мөн аймгийн Засаг даргын орлогчоор ажиллахдаа "Мандал голомт" ХХК-д давуу эрх олгон халаалтын үнийг 2000 төгрөгөөр тогтоож, улсад их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэнэ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ