Польшийн татварын албаны төлөөлөгчид айлчилж байна

ЯГ одоо Польшийн татварын албаны төлөөлөгчид нийслэлийн Сонгино хайрхан дүүрэгийн татварын хэлтэсийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Монгол улсын Татварын Ерөнхий газрын дарга Т. Батмагнайн урилгаар Польшийн Сангийн яамны татварын асуудал эрхэлсэн орлогч Төрийн Нарийн Бичгийн Дарга А. Парафианович тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын үеэр Польшийнтатварын албаны төлөөлөгчид нийслэлийн Сонгино хайрхан дүүрэг болон Төв аймгийн татварын хэлтсийн ажилтай танилцах юм. БНПУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Сангийн яамны Татварын удирдлагын газрын дарга Мачей Млоджиковски, ахлах мэргэжилтэн Магдалена Хруст-Шышко, Быдгощ хотын Татварын албаны дарга Марчин Лобода, Ольштын хотын Татварын албаны Хяналт шалгалтын газрын дарга Чеслав Калиновски, Познань хотын Татварын албаны дэд дарга Пшемыслав Августяньски нар хүрэлцэн ирсэн бөгөөд айлчлал энэ сарын 18-21-ний өдрүүдэд болох юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ