А.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал болно

Налайх дүүргийн “Хаан” банкны салбарт галт зэвсэгтэй нэвтрэн, нэг хүний аминд хүрч, хоёр хүнийг хүнд гэмтээсэн А.Бат-Ялалтад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял оноосон. Гэвч хяналтын шатны шүүх түүний хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан билээ.
Харин анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг дахин хянаж, 25 жилийн хорих ял ногдуулсан. ч ялын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ