“МАК” компанийн ажилчид нэгнийхээ аминд хүрэв

“МАК” компанийн ажилчид согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ нэгнийхээ аминд хүрчээ. Талийгаач залуу 27 настай, гэр бүлтэй, хоёр нялх хүүхэдтэй бөгөөд тус компанийн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг салбарт нь уулын инженер хийдэг байсан гэнэ. Хэрэг өнгөрсөн долоон хоногийн эхээр гарсан бөгөөд талийгаач залуу эмнэлэгт тав хоног ухаангүй байсаар өнгөрсөн баасан гаригт нас баржээ.

Хамт архи уусан нөхдүүд нь талийгаачийг зохион байгуулалттайгаар бүлэглэн зодсон байж магадгүй гэнэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн тархинд нь цус харвасан гэх онош гарчээ. Тиймээс ар гэрийнхэн нь хуулийн байгууллагад хандан өмгөөлөгч авчихаад байгаа юм байна. Тус хэргийг компанийн зүгээс ихэд нууцлаж байгаа сурагтай.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ