А.Бат-Ялалтын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Налайх дүүргийн II хороонд орших банкны салбарт нэвтрэн орж, хоёр сая төгрөг нэхэх үедээ банкны захирал бүсгүйн нөхрийг буудан хороосон А.Бат-Ялалтын хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүгчид анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ