Эрэгтэйчүүд ч бас өвддөг

Манай улсад эрэгтэйчүүдийн өвчлөл сүүлийн жилүүдэд харьцангуй ихэсч, залуужиж байгаа. Гэвч улсын эмнэлэгт эрэгтэйчүүдийн өвчнийг эмчлэх тасаг, эмч байхгүй, нийслэлийн хэмжээнд ердөө зургаан хувийн эмнэлэг байга
а нь ойрын үед шийдвэрлэх тулгамдсан асуудал юм. Улсын эмнэлэгт эмэгтэйчүүдийн тасаг гэж байхаас эрэгтэйчүүдийн тасаг, эмч гэж нэг ч байдаггүй байна. Уг нь “Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” симпозиум 2008 онд болж, тухайн үеийн Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар оролцсон юм. Тэр чуулганаас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарч, эрэгтэйчүүдийн эмч бэлтгэх талаар олон зөвлөмж, шийдвэр гарсан. Гэвч одоогоор шийдвэрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа юм.
Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн сургалтын программд андрологийн хичээл оруулдаг болгох, мэргэжлийн багштай болгох шийдвэр 2008 онд батлагдсан ч өдийг хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Тиймээс цаашид энэ төрлийн нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх шаардлага тулгараад байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ