Замын хажуу руу унаж онхолджээ

Төв аймгийн Баяндэлгэр сумын Дэрст хонхор гэх газар автомашин онхолдсон байна гэх мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ.Үүний дагуу албаны бүрэлдэхүүн очиж шалгахад нийслэл хотын харьяа 42 настай эрэгтэй Н нь өөрийн эзэмшлийн Тоёото прүсс маркийн автомашиныг жолоодож яваад замын хажуу руу унаж онхолдон гэмтжээ. Үүнийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ