Н.Номтойбаярын гомдлоор сэтгүүлч Б.Отгонбаярт эрүү үүсгэжээ

Өнөөдөр Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб төрийн бус байгууллагын тэргүүн Б.Отгонбаяр сэтгүүлчдэд хандлаа. Учир нь түүнийг нэр төр гутаасан хэргээр шалгаж эхэлсэн байна. Тэрбээр Н.Номтойбаяр гишүүний бие хамгаалагч байсан Б.Батзориг гэх залуугийн өгсөн мэдээлэлд тулгуурлан нийтлэл бичсэнийх нь төлөө ийнхүү эрүүгийн хэрэгт татжээ. Эл явдлыг эсэргүүцэж холбогдох хууль хяналтын байгууллагуудад "Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб" ТББ-аас хандаж байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн оны долдугаар сараас Б.Отгонбаярыг нэр төрд халдсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүү үүсгэншалгуулж эхэлжээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ