Нийтийн зориулалтгүй орон сууцанд ипотекийн зээл олгохгүй


Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын 5.4 дэх заалтыг өөрчилжээ. Энэ нь эх үүсвэрийн санхүүжилттэй холбоотой заалт юм байна. Өөрчлөлт оруулснаар дахин санхүүжилтийн хэмжээ өмнө олгосон орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлээс илүү гарахааргүй боллоо.
Мөн дахин санхүүжилт хүсэгч нь шинэ журмын шалгуурыг хангасан байх ёстой. Үүнээс гадна энэ зээлийн хүү тогтмол хорогдох байхаар заажээ. Түүнчлэн нийтийн зориулалттай орон сууцны ипотекийн зээлээс бусад ипотекийн зээлийн дахин санхүүжүүлэхгүй гэсэн байна.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ