Үйл явдлын хураангуй


09.00
- ''Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал'' үндэсний тав дахь удаагийн судалгааны дүнг танилцуулах уулзалт болно. ЭМЯ, НЭМҮТ, НҮБ ХС, УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, бусад төлөөлөгчид оролцоно. ''Blue sky''-зочид буудалд болно.
09.30
Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал болно. Энэхүү хурлаар УИХ-аар шинэчлэн батлагдсан Стандартчилал,Техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн танилцуулга болно. Тус хуулийг бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чанар, аюулгүйн шаардлагыг стандартаар тогтоох, түүнийг үнэлэх, хүлээн зөвшөөрч баталгаажуулах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчноо олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлэн шинэчилсэн болно.
10.00
- МУИС-ийн шинэ Номын сангийн 203 тоотод дэлхий дахины болон Монгол улсын хүний эрхийн нөхцөл байдлыг танилцуулах уулзалт болно.
- Транспэрэнси Интернэшнл Олон Улсын байгууллагаас жил бүр Авлигын төсөөллийн индексийг дэлхий даяар нэгэн зэрэг зарладаг. 2017 оны Авлигын төсөөллийн индексийг Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас өнөөдөр танилцуулна. Авлигын төсөөллийн индекс нь тухайн улс орны төрийн салбарын авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэдэг бөгөөд авлигад өртсөн байдлыг 100 хүртэлх оноогоор дүгнэдэг. Монгол Улсын хувьд 2016 оны Авлигын индекс 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд эрэмбэлэгдэж байсан нь өмнөх онтой харьцуулахад 15 байраар ухарсан үзүүлэлт болсон юм. Арга хэмжээ ''Континентал'' зочид буудлын хурлын танхимд болно.
10.00
- Спортын төв ордны 303 тоот өрөөнд допингийн асуудлаар Допингийн үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат мэдээлэл хийнэ.
11.00
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран гаргаж буй “Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайлангийн танилцуулгад ''Туушин'' зочид буудлын ''Соёмбо'' танхимд болно.
- MN-Мэдээллийн төвд Монголын дугуйн холбооноос Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон амжилт болон дугуйн спортын цаашдын хөгжлийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- БТСГ-аас үндэсний спортын наадам болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ