Сураггүй алга болсон хүү олджээ

Гэрээсээ гараад сураггүй боллоо хэмээн зарлагдаад байсан хүүг эрлийн үеэр хамаатныхаас нь олжээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн малчны 10 настай хоёрдугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага өчигдөр22:37 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу орон нутгийн 78 хүн, зургаан автомашинтай эрлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хүү хамаатнындаа очиж хоносон байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ