Алим зүрх-судасны өвчинд тустай


Анагаах ухааны мэргэжилтнүүд алим жимсний шинэ ашиг тусыг илрүүлжээ. Энэхүү жимс зүрх-судасны өвчин даамжрахыг багасгахад тусладаг байна.
Алимны ашиг тус маш их. Бие махбодийг ашигтай бодисууд, тухайлбал С, А, РР, Е аминдэм, төмөр, магнигаар хангахад тусладаг аж.
Алим жимс шүдний паалан, хараа болон бусад эрхтэнд эерэгээр нөлөөлдөг байна. Алим нь зүрхний элдэв өвчин даамжирахаас сэргийлдэгийг анагаахын мэргэжилтнүүд удаан хугацааны судалгаа хийсний эцэст илрүүлжээ.
Хүн өдөрт нэгээс гурван ширхэг алим идсэнээр бие махбодио ашигтай бодисуудаар сэлбэж, цусны даралт болон бусад өвчин даамжрахыг багасгаж чадна. Алим нь зүрх, цусны системд эерэгээр нөлөөлдөг. Жимсний сорт бүр онцгой өнгөтэй учир ач холбогдолтой байдаг аж. Улаан алим нь биеийн байдлаа сайжруулахад даралттай хүмүүст тусладаг.
Ногоон алим нь цус багадалтыг эмчилнэ. Алим урьдчилан сэргийлэх хэрэгсэл болж өгдөг.Хэрвээ хүн өдөрт хоёр ширхэг алим идвэл, зүрхний шигдээс авах эрсдэл буурдаг байна.
Алимыг хоол хүнсэндээ ахиухан оруулдаг хүмүүс элдэв өвчнөөр өвчлөхөө болино гэдэгт Британийн эрдэмтэд итгэлтэй байна. Эм бэлдмэл нь зүрх-судасны өвчнийг бүрэн эмчилж чаддаггүй тул жимс, эмийн ургамал хэрэглэх нь элдэв өвчнөөс бүрэн салахад тусална.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ