Дундговь аймагт адууны хамаа хийхээр ажлын хэсэг гарав


Дундговь аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын эхээр отрын нутагт ажиллаж, алдагдсан 10 гаруй мянган адууг малчдын хүчээр хумин эздэд нь олж өгч байсан.
Тэгвэл энэ ажлыг үргэлжлүүлэхээр өнөөдөр ажлын хэсэг Дундговь аймгийг зорилоо. Адуугаа алдсан малчдын зүгээс адууны хамааг дахин зохион байгуулж өгөх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн тул Хужирт, Хархорин, Баян-Өндөр, Есөнзүйл, Бүрд, Өлзийт, Сант сумын удирдлага, ард иргэдтэй хамтран Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Номгоны овоо, Хонгилын зоо гэдэг хоёр газарт адууны хамаа хийхээр төлөвлөөд байна.
Уг нутагт отрын адуу их хэмжээгээр байгаа гэх мэдээлэл ирсэн аж. Цаашид нутаг орны өвөлжилт, нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр өөр газруудад ч хамаа хийхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ