Монгол Улс Авлигын индексээр 103 дугаарт эрэмбэлэгдлээ

Берлинд төвтэй олон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас дэлхий даяар 2017 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг өнөөдөр зарлалаа.

Манай улс 2017 онд 36 оноо авснаар 16 байраар ухарч 103 дугаарт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн жил мөн 15 байраар ухарч 87 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм.

Үүнээс харвал Монгол Улс хоёр жилийн дотор 31 байраар ухарсан харамсалтай үзүүлэлт гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ