"Чингис хааны онгоныг оллоо” гэж худал мэдээлэл тараажээ


Цагдаагийн байгууллагаас цахим сүлжээнд цацагдсан “Архелогичид монголоос Чингис хааны онгоныг оллоо” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, үндэслэлгүй мэдээ болохыг нь тогтоожээ.
Уг мэдээлэл анх 2014 оны 11 дүгээр сард Израйль улсын Тел Авив хотод төвтэй www.worldnewsdailyreport.com сайтад нийтлэгджээ. Гэтэл 2015 онд Монголын нэгэн телевиз эх сурвалж болгон,мэдээ бэлтгэж, үзэгчдэд хүргэсэн аж.
Тухайн телевизийн бэлтгэсэн “Чингис хааны онгоныг олжээ” гэсэн гарчигтай мэдээллийг 2018 оны хоёрдугаар сарын 14-нд “Цуурхал” гэх нэртэй фэйсбүүк хуудас нийтэлсэн нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулсэн гэж Цагдаагийн байгууллага мэдэгдэв.
Цагдаагийн байгууллага түүх, архелогийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж, мэдээлэл худал болохыг баталсан байна.
Хуулийн байгууллагуудын зүгээс иргэдийг энэ мэтчилэн баталгаагүй, албаны эх сурвалжгүй худал, ташаа мэдээлэлд хууртахгүй байхыг зөвлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ