Дэлхийн хамгийн тарган эр туржээ


Мексикийн Хуан Педро Франко гэгч эр 453 кг болтлоо туржээ. Энэ талаар “Дейли мэйл” сонинд бичсэн байна.
33 настай түүний хувьд ходоодны замын хэд хэдэн мэс засал хийлгэж, одоо дасгал сургуулилтын хатуу дэглэм сахиж байгаа аж. 2017 онд Франко дэлхийн хамгийн хүнд жинтэй хүнээр Гиннессийн номонд бичигдсэн юм. Тэр үед тэрээр 590 кг жинтэй байжээ.
Харин жилийн өмнө тэрээр илүүдэл жингээсээ салахаар шийдсэн байна. Эцсийн дүнд Франко турж,буйдангаас өөрөөөндийжчаддаг болно хэмээн найдаж байгаа аж.
Тэрээр мэс засал хийлгэхийн өмнө гурван сар хоолны дэглэм барьж, шаардлагатай жинг хасчээ. 2017 оны 11 дүгээр сард мэс засалчид түүний ходоодыг хоёр дахин багасгасан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Мексик улс тарган өсвөр насныхны тоогоор дэлхийд тэргүүлдэг аж.
2015 оны аравдугаар сард 435 кг жинтэй Мексикийн Андрес Морено Сепульведа ходоодныхоо 70 хувийг тайруулах мэс засал хийлгэхээр явжээ. Түүнийг тээвэрлэхэд долоон хүн шаардагдсан байна. Ийнхүү 2015 оны аравдугаар сард тэр нас баржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ