ШУТИС-ийн хичээлийн VIII дугаар байрны шавыг тавилаа


Шинжлэх ухаан технологийн их сургуулийн /ШУТИС/ төв номын сангийн хойно баригдах гэж буй хичээлийн VIII дугаар байрны шав тавих үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
ШУТИС-ийн хичээлийн VIII дугаар байр нь 40 лаборатори, лекцийн 9 болон хурлын нэг танхим, багш ажилчдын 25 өрөө зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байх бөгөөд оюутнуудыг ая тухтай орчинд суралцах, тэдний хөгжлийг дэмжихэд чиглэсэн 12 давхар цогцолбор болохоор зураг төсөлд тусгагджээ.
Тус сургуулийн хамт олон хичээлийн VIII дугаар байрыг 2015 оноос эхлэн барихаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд барилга барих бүх шатны зөвшөөрөл, барилгын зураг төсөл зэргийг хийсэн байна.
Мөн ШУТИС нь үйлдвэрээ өргөжүүлэн орчин үеийн дэвшилтэт технологи болох дижитал болон офсет хэвлэлийн машинаар бүрэн тоноглогдсон хэвлэлийн газартай боллоо.
Шав тавих ёслол болон үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд БСШУСЯ-ны төлөөлөгчид, ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, дэд захирлууд болон эрдэмтэн багш, оюутны төлөөллүүд оролцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ