Сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангажээ

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар“Улаанбаатар хотын агаар орчны бохирдолыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай“ мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Агаарын бохирдолыг бууруулах газрын даргаБ.Цацралхэлэхдээ ”Өнгөрсөн нэг сарын хугацаандНийслэлийн агаарын чанарыг сайжруулахбүсийн1,2 дугаар бүсэд хамаарч байгааерөнхий боловсролынсургууль, цэцэрлэгийн танхим,эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгаанд5270 агаар цэвэршүүлэгч худалдан авах гэрээг хийж, бүрэн нийлүүлж дууссан гэлээ.

Агаар цэвэршүүлэгчхудалдан авах гэрээг9 аж ахуй нэгжтэйбайгуулсан байна. Түүнчлэнзөвхөндээрхи бүс гэлтгүй нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-өөс908 ширхэг агаар цэвэршүүлэгчийгсургууль, цэцэрлэгт нийлүүлжээ. Олгосонагаар цэвэршүүлэгчийнашиглалтын байдалд хяналт тавих ажил хийгдэж байна“ гэжЗасаг даргын зөвлөлийн гишүүдэдтанилцууллаа.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах гэж байгаатай холбогдуулансайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Засгийн газар, нийслэл, салбарын яамдын төлөөлөл бүхий16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа болонүйлдвэрлэх бололцоо бүхий8 үйлдвэр болон “ Эрдэнэс таван толгой” ТӨХК, ” Энержи Ресурс” ХХК-ний 2 уурхайтай газар дээр нь очиж танилцсан байна.

Ажлын хэсэгдүгнэлтээ гаргаж, “Монгол шахмал түлш нэгдэл”-дгишүүнээр элссэн11 аж ахуй нэгж жилдээ300 мянган тоннсайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Мөн Дулааны 2-р цахилгаан станцын дэргэдэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэр200 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргасангэдгийг танилцууллаа.

Нийслэлийн нийтийн тээврийг хүртэл эко болгох ажлын хүрээнд “ Эрдэм транс” ХХК нь байгалийн шатдагхийгээр ажилладаг тэжээлийн системтэй6 автобусаарүйлчилж эхэлсэн. Цаашид ч энэ ажлыг эрчимжүүлэх бололцоотой гэдгийг хэллээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд агаарын бохирдолыг бууруулах чиглэлээрхийсэн ажлууд тодорхой үр дүнгээ өгч байгаагийн зэрэгцээхяналт мониторинг сайн хийгдэж байна гэдгийгНийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдхэлэхдээ ”Сар тутам агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа Засаг даргын зөвлөлийн хуралд холбогдох байгууллагууд танилцуулж, мэдээлэх үүрэг өгсөн. Улирал бүр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаандмэдээлж, сургалт сурталчилгаагхийж байх шаардлагатайг онцоллоо.

Агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдаж дууссан ч гэлээзөв хэрэглэх, хэрэглээнд нь хяналт тавих ажлыг мөн хийх хэрэгтэйгэдгийг ч тодотголоо. Түүхий нүүрсний хэрэглээг зогсоохгэж байгаатай холбогдуулан сайжруулсаншахмал түлшний нөөцийг бүрдүүлж,үнэ тарифын судалгааг хийх ёстойг анхаарууллаа“ гэжНийслэлийн Засаг даргын тамгын газрынХэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ