Г.Сарангэрэл хар тамхины хэрэгт дахин холбогджээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогдсон талаар "Өнөөдөр" сонинд бичжээ. Түүнийг хар тамхи хэрэглэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан аж. Харин цагдан хориогүй байна.
Өнгөрсөн сард Эрүүгийн цагдаагийн ажилтнууд мөрийтэй тоглоомын газруудад шалгалт хийж, тэнд мансууруулах бодис зарж борлуулж, хэрэглэж байж болзошгүй хүмүүсийг шалгахад Баянгол дүүрэгт 10-аад хүний хамт “мөс” гэх бодис хэрэглэж байгаад баригдсаны дунд Г.Сарангэрэл байжээ.
Г.Сарангэрэл 2014 оны гуравдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Майами” зочид буудлын гадаа, автомашин дотор Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх охидын хамт “Метафетамин” буюу “мөс” хэмээх мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ