2019 оноос ЭМД-раа фитнест хамрагдана

2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнест хамрагдах боломжтой болно. Өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр даатгуулагчид уг үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т “шинжилгээнд хамруулах” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхүйлчилгээнд урамшуулал олгох” хэмээн өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний төрөл дээр нэмэгдэж орсон. Хуулийн заалт 2019 оноос хэрэгжиж эхэлнэ. ЭМД-аа тасралтгүй төлдөг ч үр шимийг нь тэр бүр хүртэж чаддаггүй иргэд эрүүл мэнддээ анхааран, спорт клубээр хичээллэх сонирхол байдаг. Тиймээс ЭМД-ыг хүртээмжтэй байлгах үүднээс үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүст зориулсан өөрчлөлт” гэж мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ