Оросын хоккейчдыг "элэглэв"

Оросын хоккейчид Пёнчаны олимпийн наадамд Германы шигшээ багийг ялсны дараа цахим сүлжээнийхэрэглэгчид тэдний амжилтын тухай зурагт мэдээллээр уралдаж эхэлсэн байна. Энэ үйл явдлыг Рейхстагийг авсантай харьцуулсан нь сэдэв болж, нийгмийн сүлжээнд маргаан дэгдээжээ.

Тухайлбал, нацистын хагас эвдэрч нурсан парламентын байшингийн дээвэр дээр олимпийн далбаа мандуулж байгаа зургийг (Оросын тамирчид олимпийн наадамд өөр далбаатай оролцсонтой холбогдуулан) тавьсан байна.

Ийм зураг ёс зүйд нийцэхгүй бөгөөд зарим хэрэглэгч Оросын хоккейчдын хувцасыг Үндэсний хоккейн лигийн “Детройт Ред Уингс” клубийнхний хувцастай адилхан байна гэж харжээ.
Дараа нь энэ сэдвээр бас хэд хэдэн зураг гарч, ийм харьцуулалт хүмүүст мөн л таалагдаагүй байна.
Түүнчлэн улаан тугийг Оросын гурван өнгөт далбаагаар, ишийг нь цохиур модоор сольсон зураг бастаржээ. Энэ зургийг “Комсомольская правда” сонины сурвалжлагч Дмитрий Смирнов Twitter дэх өөрийн аккаунтад тавьсан байна. Дараа нь тэрээр ийм зураг тавьсан нь зүйд нийцэх эсэх талаар санал хураалт явуулж, хурцхан шүүмжлэлд өртжээ.

Оросын хоккейчид Пёнчаны олимпийн наадмын шувтаргын тоглолтод Германы шигшээ багийг 4:3-ын харьцаатай хожсон билээ.
Ийнхүү Оросын шигшээ баг түүхэндээ анх удаа олимпийн алтан медаль хүртлээ. Үүнээс өмнө 1998 онд Наганогийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн нь дээд амжилт болсон юм. Хоккейчид сүүлчийн удаа 1992 онд Альбервильд олимпийн аварга болсон бөгөөд тэр үед ТУХН-ийн орнуудын бүрэлдэхүүнтэй баг тоглосон билээ.
Оросын тамирчид олимпоос хоёр алт, зургаан мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ