"Баялгийн засаглал" хэлэлцүүлэг өрнөж байна


"Баялгийн засаглал" хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцож буй юм.
Хэлэлцүүлгээр баялгийн засаглалын тулгамдсан асуудал, уул уурхайн салбарын орлого, зохицуулалт, эрдэс баялгийн салбар дахь эрх зүйн байдлын зарим асуудлууд зэрэг сэдвүүдийг сөхөн ярилцаж, салбарынхан санал бодлоо солилцсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ