Каддафигийн амийг юуны учир хөнөөсөн бэ?

Каддафигийн хувьд эдгээр үйлдэл нь түүний үхлийн шалтгаан болсон байна.

Дараах 23 “нүглээс” нь болоод түүний амь насыг хөнөөжээ.

1. Бензин уснаас хямдхан байжээ. 1 литр бензиний үнэ 0,14$ гэж боддоо.

2. Шинээр гэрлэгсдэд байр худалдан авахад нь зориулж 64 000$ бэлэглэж байжээ.

3. Боловсрол, эмнэлгийн үйлчилгээ огт үнэ төлбөргүй.

4. Гэр бүлийн хүн бүрт улсаас жилд 1 000$-ын татаас өгдөг байжээ.

5. Ажилгүйдлийн тэтгэмж – 730$.

6. НАТО-гийн цэргийн баазуудыг хаажээ.

7. Сувилагчийн цалин – 1000$.

8. Шинээр төрсөн нярай хүүхэд бүрт 7000$өгдөг байжээ.

9. Хувийн бизнес эхлүүлэхэд нэг удаа 20 000$-ын материалын тусламж үзүүлдэг байсан аж.

10. Ихээхэн татвар, хураамж авахыг хориглож байжээ.

11. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн – 14 192$.

12. Гадаадад боловсрол олж авах, дадлага хийхийг улсаас санхүүжүүлдэг байсан аж.

13. Олон хүүхэдтэй гэр бүлд зориулж, хүнсний гол гол бараа бүтээгдэхүүний дэлгүүрийн сүлжээ ажиллаж байжээ.

14. Хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдвал ихээхэн торгууль ногдуулж, тийм хүмүүсийг цагдаагийн тусгай ангийнхан саатуулдаг байжээ.

15.Эмийн сангийн нэг хэсэг нь үнэгүй эмээр үйлчилдэг байсан аж.

16. Хуурамч эм хийсэн бол – цаазаар авдаг байжээ.

17. Байрны төлбөр гэж байхгүй.

18. Хүн амын хэрэглэсэн цахилгаан эрчим хүч үнэгүй.

19. Согтууруулах ундаа худалдах болон хэрэглэхийг хориглосон - “хуурай хуультай” байжээ.

20. Машин болон байр худалдан авах зээл хүүгүй.

21. Үл хөдлөх хөрөнгө арилжихүйлчилгээ үзүүлэхийг хориглож байжээ.

22. Машин худалдан авах мөнгөний 50 хүртэл хувь, ардын журамт цэргийн дайчдад бол 65%-ийг улс төлдөг байсан байна.

23. Засгийн эрхэнд гарахдаа тэрээр тус орноос олон улсын корпорацуудыг хөөн гаргажээ.

Түүнчлэн:

Муаммар Каддафийн үед л Ливийн өмнөд нутгийн хар арьстнууд жинхэнэ эрхээ эдлэх болсон байна. Түүний засаглалын 40 жилд Ливийн хүн ам гурав дахин өсчээ.Хүүхдийн эндэгдэл 9 дахин буурсан байна.

Тус оронд дундаж наслалт 51-74 болж нэмэгджээ.

Каддафи Ливийг дэлхийн банкны системээс гаргахаар шийдвэрлэж, Арабын 12 орон түүний жишээг дагахыг хүсч байсан аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ