"Оюутан цэрэг" хөтөлбөр ирэх сард эхэлнэ

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сард эхэлнэ. Энэ хөтөлбөрийг анх Монголын Оюутны холбоо санаачилж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дэмжсэн юм.

Оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай:

ҮҮНД:

1. Иргэний үнэмлэх

2. Цэргийн үүрэгтний үнэмлэх

3. Оюутны үнэмлэх

4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/

5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдах зөвшөөрлийн хамт

6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/

7. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл

8. Флюрын /Цээжний зураг авхуулсан байх/

9. Биохимийн шинжилгээ хийлгэж хариуг авсан байх

10. Цусны шинжилгээ хийлгэж хариуг авсан байх

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 3-р сарын 10 наас өмнө төрсөн байх.

БҮРТГЭЛ ЯВАГДАХ ГАЗАР:

-Баянгол дүүрэг- Дүүргийн хүүхэд хөгжлийн төв

-Баянзүрх дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим

-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд

-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын нэг үйлчилгээний байранд

-Хан-Уул дүүрэг- Дүүргийн соёлын ордонд

-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ