Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлнэ


НИТХ-ын ээлжит 14 дугаар хуралдаан өнөөдөр болж Улаанбаатар хотын орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэлэлцэж байна. Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хөтөлбөрийг танилцууллаа.
Орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хурдан хугацаанд, бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх өргөтгөх,хөгжлийн шинэ түвшинд гаргах цогц арга хэмжээг авахад энэхүү хөтөлбөр чиглэжээ.Хөтөлбөр нь 9 зорилт бүхий5 бүлэгтэй.
Улаанбаатархотын орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн гол зорилт:
- Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулна.
- Түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, иргэдийг чанартай түрээсийн орон сууцаар хангах болон шинэ суурьшил, хороолол байгуулах боломжтой байршлуудад эхний ээлжийн суурь судалгааг явуулж, техник эдийнзасгийнүндэслэл, зураг төслийг боловсруулан батлуулна.
- Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлнэ.
- Нээлттэй дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх замаар иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.
- Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулсанаар иргэд чанартай орон сууцаар хангагдан, хотын өнгө үзэмж сайжирна.
- Угсармал орон сууцны барилгуудыг иргэдийн ая тухтай амьдрахорчныг бүрдүүлэх зорилгоор дулаан алдагдалыг бууруулах, гадна фасад, дээврийн засвар үйлчилгээ, лифтний ашиглалтыг сайжруулахад орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
- Хөтөлбөрийг Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлнэ.
Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “2017 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх амьдарч байгаагаас 43 хувь буюу 164 мянганайл орон сууцанд амьдарч байна. Үлдсэн57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амын 60 хувь нь инженерийн дэдбүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаатулгамдсан асуудал болоод байгаа юм.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 24 байршилд хэрэгжиж байгаа 16,109 нэгж талбарын 75 хэсэгчилсэн талбайг хамруулсан гэр хороололын дахин төлөвлөлтийн төслөөр нийтдээ 70 гаруй мянган өрхийн орон сууц ашиглалтад орох байснаас 5 мянган өрхийн орон сууц ашиглалтад орсон байна. Энэ нь уг төслийг зөв зохион байгуулалттай дахин төлөвлөн барилгажуулах, шинэчлэх, аргачлал үйл ажиллагааг эрчимжүүлэхшаардлага бий” гэдгийг онцоллоо.
Улаанбаатар хотын хэмжээнд 1965-2000 онд ашиглалтад орсон 14 хороололд баригдсан угсармал орон сууцны 1,077 ш блок барилгад нийслэлийн хүн амын20 хувь болсон45 мянган өрх амьдарч байна. Дээрх барилгын дулаан, техникийн шинэчлэлийн ажил хийгдэхгүй удааширсанаас10 жилийн дараа насжилт хэтэрсэн барилгын тоо 3.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Үүний уршгаар дулааны цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлэн барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ