"29-р сургуулийн сурагчдын дотуур байрны орчныг сайжруулна"

LEAD Mongolia хөтөлбөрт оролцогчдоос зохион байгуулсан "Гэрэл тусгая" буюу хүүхэд, залуус нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлсийг ИЛ ТОД болгох богино хэмжээний видео уралдаан явуулсан билээ.

Тус уралдаанд 29-р сургуулийн сурагчид өөрсдийн сургуулийн орчин буюу 100 айл дахь барилгын материалын зах дунд гэмтэж бэртэх өндөр эрсдэлтэй орчинд сурч байгаагаа илэрхийлсэн. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдардаг дотуур байрны зарим хэсгийг зориулалтын бусаар ашиглах, орчны тохижилт хэвийн бус хог хаягдлаар дүүрсэн байгаа утга бүхий бичлэгийг өөрсдөө хийн уралдаанд оролцсон юм. Энэхүү бүтээл нь "Гэрэл тусгая" уралдаанд тусгай байрын шагнал хүртээд байна.

Харин хүүхдүүд өөрсдийн нөхцөл байдлыг илэрхийлсэний үр дүнд 29-р сургуулийн удирдлага зарим арга хэмжээг авахаа илэрхийлжээ. Энэ талаар 29-р сургуулийн багш Б.Туул "LEAD Mongolia хөтөлбөрөөс зарлан явуулсан "Гэрэл тусгая" видео уралдаанд оролцож хүрээлэн буй орчиндоо тулгамдсан асуудлаа дэвшүүлсэн 29-р сургуулийн 11-р ангийн сурагчиддаа дахин баяр хүргэе.

Дотуур байрны хаалгыг хэвийн болгож оношлогооны төвтэй хамтран ашиглахаар тохиролцлоо. Мөн 100 айлын замын хөдөлгөөний асуудлуудыг хамтран шийдэлцэхэд холбогдох байгууллагуудаар хандаж ажиллах талаар сургуулийн дотоод хяналтын албанд үүрэг өгсөн байна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ