Тэнэмэл иргэд нэгнийхээ аминд хүрчээ


Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух тодорхой хаяггүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэд архидан согтуурсан үедээ нэгийнхээ аминд хүрсэн хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
“Дулааны худагт хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл өнгөрөгч шөнө 23:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн хэлтсийн “Арцат-111” чиглэлийн алба хаагчид ажиллаж тэнэмэл амьдралтай 21 настай, эрэгтэй А нь тодорхой оршин суух хаяггүй 33 настай, эрэгтэй Э-ийн амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан байсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн талаар албаныхан мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ