"Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг баталлаа

НИТХ-ын ээлжит 14-р хуралдаанаар өнөөдөр Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

2017 оны жилийн эцсийн байдлаарУлаанбаатар хотод380 гаруй мянган өрхамьдарч байгаагаас43 хувь буюу 164 мянганайл орон сууцанд амьдарч байна. Үлдсэн57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа юм.Өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амын60 хувь нь инженерийн дэд бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаатулгамдсан асуудал болоод байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд24 байршилд хэрэгжиж байгаа16109 нэгж талбарын 75 хэсэгчилсэн талбайг хамруулсан гэр хороололын дахин төлөвлөлтийн төслөөр нийтдээ70 гаруй мянганөрхийн орон сууц ашиглалтад орохбайснаас5 мянганөрхийн орон сууц ашиглалтанд орсон байна.Энэ нь уг төслийг зөв зохион байгуулалттай дахин төлөвлөн барилгажуулах, шинэчлэх, аргачлал үйл ажиллагааг эрчимжүүлэхшаардлага бий” гэдгийг онцолсон байна.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд1965 - 2000 онд ашиглалтад орсон14 хороололд баригдсанугсармал орон сууцны 1077ш блок барилгад нийслэлийн хүн амын20 хувь болсон45 мянган өрх амьдарч байна. Дээрхи барилгын дулаан, техникийн шинэчлэлийн ажил хийгдэхгүй удааширсанаас 10 жилийн дараа насжилт хэтэрсэн барилгын тоо 3.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Үүний уршгаар дулааны цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлэнбарилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм.

Тиймээс орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг богино хугацаанд, бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх өргөтгөх, хөгжлийн шинэ түвшинд гаргах цогц арга хэмжээг авахад энэхүү хөтөлбөр чиглэж байна.Хөтөлбөр нь 9 зорилт бүхий5 бүлэгтэй.

Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулна.Түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, иргэдийг чанартай түрээсийн орон сууцаар хангах болон шинэ суурьшил ,хороолол байгуулах боломжтой байршлуудадэхний ээлжийн суурь судалгааг явуулж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулан батлуулна. Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлнэ. Нээлттэй дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх замаар иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулсанаар иргэд чанартай орон сууцаар хангагдан, хотын өнгө үзэмж сайжирна. Угсармал орон сууцны барилгуудыг иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор дулаан алдагдалыг бууруулах, гадна фасад, дээврийн засвар үйлчилгээ, лифтны ашиглалтыг сайжруулахад орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ зэрэг зорилт тусгажээ. Хөтөлбөрийг Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлнэ гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ