Хүмүүсийн одоо хүртэл итгэж буй худал ярианууд

Хүн төрөлхтөний түүх ямагт маргаантай зүйл байсан. Түүхчид үйл явдал, хувь хүний тухай түүхэн тайлбарт маргалдаж, мэтгэлцэх нь цөөнгүй байдаг. Гэвч дор дурдах түүхэн хүмүүсийн тухай 9 “баримтыг” тэд худал гэж санал нэгтэйгээр зөвшөөрсөн юм.

Худал нь: Наполеон Бонапарт намхан хүн байсан.

Үнэн нь: Францын эзэн хаан 170 см өндөр хүн байжээ.

Худал нь: Винсент Ван Гог өрөөсөн чихээ тэр чигт нь огтолсон.

Үнэн нь: Зураач чихнийхээ жаахан хэсгийг л огтолжээ.

Худал нь: Альберт Эйнштейн сургуульдаа муу сурдаг байсан.

Үнэн нь: Ирээдүйн физикч сайн сурдаг байсан бөгөөд байгалийн шинжлэх ухаан, математикт гаргууд байжээ.

Худал нь: Томас Эдисон цахилгаан чийдэнг бүтээсэн.

Үнэн нь: Эдисон чийдэнг удаан асах боломж олгосон аргыг лбодож олсон байна.

Худал нь: Сальери Моцартад атаархдаг байсан.

Үнэн нь: Сальери ордны удирдаач байсан. Тиймээс тэрээр Моцартаас илүү амжилт олжээ.

Худал нь: Толгой дээр нь алим унаснаар Исаак Ньютонд таталцлын хүчний тухай санаа төржээ.

Үнэн нь: Алим түүний хажууд газарт унасан байна. Гэвч энэ нь эрдэмтэнд суут санаа төрүүлжээ.

Худал нь: Фернан Магеллан дэлхийг анх тойрон аяласан.

Үнэн нь: Тэрээр замын хагаст нас барсан байна. Харин багийнхан нь түүний үйл хэргийг дуусгажээ.

Худал нь: Клеопатра Египет хүн байсан.

Үнэн нь: Тэр македоны Птолемейнхны удмын хүн байсан байна.

Худал нь: Микки Маусыг Уолт Дисней зохиож зурсан.

Үнэн нь: Алдарт хулганыг студийн зүураач Аб Айверкс зохиож зуржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ