Залуучууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр фитнесст үйлчлүүлэхээр боллоо

Нийслэлийн залуучууд 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр фитнесс, бялдаржуулах клубүүдэд үйлчлүүлэх боломжтой болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НЗХГ-ын дарга С.Сүх-Очир "Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын бодибилдинг, Фитнесийн холбоо"-той хамтраад залуучуудыг хорт зуршлаас хол байж эрүүл байгаасай гэсэн үүднээс 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр фитнесс, бялдаржуулах клубүүдэд үйлчлүүлэх санамж бичигт гарын үсэг зураад байна. Санамж бичгийг хоёр жилийн хугацаатай байгуулсан.

Бид бүхэн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх клубүүдэд тусгайлан таних тэмдэг хийж өгсөн байгаа. Цаашид бас олон тэмцээн уралдааныг Монголын бодибилдинг, Фитнесийн холбоотой хамтран зохион байгуулна.

Бидний тавьсан саналыг бусад клубүүд хүлээж аваад хөнгөлөлттэй үнийг бий болгоно гэдэгт итгэж байна. Оюутан залуучууд амралтын цагаар болон албан хаагчид цайны цагаараа фитнесээр хичээллэдэг. Тиймээс эдгээр хүмүүст илүү боломж гарч ирж байгаа юм" гэлээ.

"Монголын бодибилдинг, Фитнесийн холбоо"-ны Ерөнхйи нарийн бичгийн дарга С.Одбаатар "Холбооны 22 гишүүн клубүүд нэрсээ өгсөн байгаа. Эдгээр газруудаад өдрийн цагаар залуучууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Энэ талаарх мэдээллийг залуучууддаа хүргэж байгаадаа баяртай байна. Таних тэмдэг байршсан клубүүдэд 10:00-17:00 цагийн хооронд үндсэн үнээс 50 хувиар хөнгөлүүлэн үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм" гэв.

Хөнгөлөлттэй үйлчлэх клубүүдийн нэрс:


СЭТГЭГДЭЛ БИЧИХ