"Бидэнд баярлах шалтгаан алга-2" сэдвээр мэдээлэл хийнэ


09.00
- Хууль зүйн үндэсний хүрээлэнд архидалт-гэмт явдалтай тэмцэх чиглэлээр хэлэлцүүлэг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулна.
- Туркийн Истанбул хотноо зохиогдсон 16 дахь удаагийн олон улсын тогооч нарын их наадамд амжилттай оролсон Монгол Улсын төлөөлөл Чингис хаан нисэх онгоцны буудалд газардана. Оролцогч нар найман алт, 23 мөнгө, 14 хүрэл медаль хүртжээ.
10.00
- “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформын нээлт, хүлээлгэн өгөх ажиллагаа Холидэй Инн зочид буудалд 10 цагт болно
- Аюултай хог хаягдлын цогц менежмент' сэдэвт семинар Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын танхимд 10:00 цагт эхэлнэ
- МАН-д гишүүн элсүүлэх арга хэмжээ 10 цагт Тусгаар Тогтнолын ордонд болно
- Шороон нохой жилийн шинийн 14, Өндөр гэгээний их дүйчэн өдөр, түмэн олонд зориулсан шинэ жилийн засал, Тэргүүн их хамба лам Д.Чойжамцын номын айлдвар, Хансүр гавж Ё.Амгалангийн Цагаан Дарь-Эх бурханы насны авшиг хайрлах номын үйл ажиллагаа Буянт-Ухаа спорт цогцолборт болно
11.30
'Иргэдийн шударга шүүх' ТББ-ын дэргэдэх 'Ээжүүдийн холбоо', 'Монголын худалдаачдын холбоо' хамтран 'Бидэнд баярлах шалтгаан алга-2' цуглааны талаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ