Дэлхийд нэг минутад юу болдог вэ?

Нэг минутад дэлхийг өөрчилдөг хамгийн сонирхолтой үйл явдлуудыг багцлан хүргэж байна.

Дэлхийд 60 секундэд 250 хүүхэд мэндэлдэгээс 113 нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур нөхцөлтэй гэр бүлд төрдөг байна.

Нар нэг минутад сансар огторгуйд 60 сая тонн бодис цацдаг аж.

Манай нарны аймаг галактикаар 14,5 мянган километр зам туулдаг.

Ердөө ганцхан минутад дэлхийн нийт гадаргуугаас 960 орчим сая тонн ус ууршдаг байна.

Энэ хугацаанд ирвэс 2 километр замыг туулж чадна.
Харин харцага агаарт 5 километр зам туулдаг.

Францын инженерчлэлийн гайхамшиг болох “Bugatti Veyron” машин 7 километр давхина.

Бяцхан колибри шувуу богинохон далавчаараа 4 мянган удаа дэвдэг байна.

Хүний биеийн эс бүрт 6 сая орчим химийн урвал явагдана.

Хүн бүр нүдээ 12 удаа цавчдаг.

“Nike” компани нэг минутад 36 мянган ам.долларын орлого олж чаддаг. Харин хэн ч насан туршдаа ийммөнгө олдоггүй.
Харин Уоррен Баффет нэг минутад “Nike” компанийнхаас нэг мянган ам.доллараар бага орлого олдог байна.

“Microsoft” корпорацыг үндэслэгч Билл Гейтс дансаа 23 мянган ам.доллараар зузаатгадаг.

Харин Марк Цукерберг 21 мянган ам.долларыг олдог.

Энэ хугацаанд “Nike” компанийн жирийн ажилтан ердөө 0,5 евро олдог байна.

60 секундэд дэлхийд 6 мянган удаа аянга цахилгаан буудаг.

Одот ертөнц 4,5 мянган км-ээр тэлнэ.

Facebook-т 2,5 сая пост нийтлэгддэг.

Instagram-д 216 мянга орчим гэрэл зураг тавигддаг.

Google дэлхий нийтийн хэмжээнд 4 сая асуултад хариу өгдөг.

Харин нэг минут үнсэлцэхэд 26 калори шатаадаг байна.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ