“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд орон нутгийн үйлдвэрлэгчидтэй уулзав

“Эрдэнэт” үйлдвэрийн Хууль эрхзүйн газар, Хангамжийн хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд орон нутгийн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзлаа. УулзалтадОрхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 17 компанийн төлөөлөл оролцлоо. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь үндэснийкомпани болсонтой холбогдуулан худалдан авалтын дүрэм журмаа Монгол улсын хуульд нийцүүлэн өөрчилж, нээлттэй, шилэн дансны худалдан авалтын бодлого баримтланажиллаж байгаа аж. Худалдан авалтын шинэчлэгдсэн бодлогоо орон нутгийн үйлдвэрлэгчкомпаниудадтанилцуулан, цаашид тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах талаарсанал солилцсон юм.

Уулзалтын эхэндХууль эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам Худалдан авалтын нээлттэй, шилэн дансны бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай болон, худалдан авалтын журмыгтайлбарлан таниулав. “Эрдэнэт” үйлдвэр нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэдээ дараах шаардлага тавьж байгаа аж. Нэгдүгээрт: “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй бараа материал байх.

Хоёрдугаарт: Чанар стандартын шаардлага хангасан байх. Гуравдугаарт: Зах зээлийн үнээр байх. Дөрөвдүгээрт: Хугацаандаанийлүүлдэг байх. Эдгээр шаардлагыг хангасанорон нутгийн үйлдвэрлэгчдэд давуу байдал олгохоор худалдан авалтынжурамдаа тусгажээ.

Эрдэнэт” үйлдвэр дээрх шаардлага хангасан тогтвортой үйл ажиллагаатай, тууштай хамтран ажиллах найдвартай компаниуд, мөн оюуны өмч эзэмшдэг, орон нутгийн аж ахуйн нэгжтэйурт хугацааны гэрээ байгуулан ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн үйлдвэрлэгч компаниуд дундын зуучгүйгээр “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах саналаа өгөх эрх нээгдэж байна. Албан хүсэлтээХангамжийн хэлтэст хүргүүлэх аж.“Манайүйлдвэр жилд нэг удаа хар, цагаан жагсаалт гаргаж, цагаан жагсаалтад орсон компаниудын удирдлагатай уулзаж, санал хүсэлтээ солилцох, алдаа оноо байвал засаж залруулан ажиллах юм. Харин бараа бүтээгдэхүүнээ хугацаандаа нийлүүлээгүй, хариуцлагагүй компаниудыг хар жагсаалтад оруулж дахин хамтран ажиллахгүй” гэж Хууль эрхзүйн газрын дарга мэдэгдсэн.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас худалдан авалтын гэрээг захирлуудын зөвлөлөөр шийддэг болгосон нь “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилладаг компаниудад ээлтэй шийдвэр болжээ. Худалдан авалтын шинэ журмаар Худалдан авах комисс, Онцгой комиссыг байгуулан ажиллаж эхэлсэн байна.Тус бүрдээ 20-иод хүний бүрэлдэхүүнтэй эдгээркомисстдан ганц дарга нар бусмэргэжлийн хүмүүс оролцож,худалдан авах бараа, ажил үйлчилгээг “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй, шаардлагатай эсэхийг тодорхойлдог ажээ.

Орхон аймагт үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний компаниудтай хамтран ажиллах нь “Эрдэнэт” үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад цаг хугацаа, зардал хэмнэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж үйлдвэрийн удирдлагууд үзэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ