Хуурамч мөнгөөр худалдан авалт хийсэн иргэдийг саатуулжээ


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII хорооны нутагт орших хүнсний нэгэн дэлгүүрт хуурамч мөнгөн тэмдэгтээр худалдаа хийсэн иргэдийг илрүүлжээ.
Тэд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 49 настай Э, Баянзүрх дүүргийн иргэн 45 настай Ц.Нар байсан бөгөөд хуурамч 10 мянгатын дэвсгэртээр архи худалдан авсан аж. Уг хуурамч төгрөг нь нууцлалын тэмдэггүй байжээ.
Худалдагч эхлээд үйлчилгээ үзүүлж байхдаа хуурамч мөнгөн дэвсгэртийг анзаараагүй гэнэ. Харин дараа нь мэдэж, цагдаад ханджээ.
Уг хэргийг одоо нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ