Сагсан бөмбөгчид цусаа бэлэглэнэ


Сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгон тэмдэглэсээр гурав дахь жилтэйгээ золгож байна.
Гуравдугаар сарын цусаа бэлэглэх өдрийг өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд тэмдэглэх бөгөөд сагсан бөмбөгийн тамирчид оролцох юм.
Энэ удаагийн арга хэмжээг Монголын сагсан бөмбөгийн холбоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Худалдаа хөгжлийн банк, Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо ивээн тэтгэгчээр оролцох юм.

МСБХ-ны дээд лигийн тамирчин Т.Санчир нарын шилдэг сагсан бөмбөгчид цусаа бэлэглэхээс гадна уриалга гаргана гэдгийг ЦССҮТ-өөс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ