Хүчтэй шуурганы улмаас айлын хашаа нуржээ


Өчигдөр хөдөө орон нутгийн зарим аймаг сумдын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан тухай мэдээлэл цахим орчинд тархсан.
Тэгвэл өчигдөр Баян-Өлгий, Увсын өмнөд, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгорын зарим газраар салхи секундэд 16-18 метр хүрч хүчтэй салхилан цасан шуурга шуурч, зарим сумдад айлын дээвэр, хашаа нурж, хийссэн тохиолдол гарчээ.


Түүнчлэн Завхан аймгийн нутгаар нутгийн хойд болон өмнөд хэсгийн сумдын нутгаар салхины хүч 16-20м/с, түр зуур 20-28м/с хүрч, цасан шуурга шуурч Баянхайрхан суманд болсон хүчтэй салхины улмаас тус сумын ЗДТГ-ын байрны дээвэр хуурч унасан байна.Мөн Баянхонгор аймгийн говийн сумд болон Баянговь, Богд, Баянлиг суманд хэд хэдэн айлын байшингийн дээвэр хуурч унаж, хашаа унасан хэмээн аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.
Мөн өнөөдөр ч баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ