Хөвсгөлд "Хөх Сувд 2018" мөсний баяр болж байна


Жил бүр Хөвсгөл аймагт зохион байгуулагддаг "Хөх Сувд 2018" мөсний баяр өнөөдөр болж байна. Энэхүү мөсний баярт гадаадын жуулчид ихээр оролцдог бөгөөдөнгөрсөн жил 10 мянга гаруй хүн хүрэлцэн иржээ.
Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих зорилготойгоор энэ баярыг зохиодог уламжлалтай.
Мөн орон нутгийнханд орлого олох боломжийг нэмэгдүүлэхээр “Хөх сувд” уламжлалт мөсний баярыг 19 дэх жилдээ зохион байгуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ