Өнөөдөр “Хаврын бүргэдийн баяр” болно

“Хаврын бүргэдийн баяр” өнөөдөр /2018.03.04/ 11-17 цагийн хооронд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Энэхүү баярыг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран тус баярыг зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар хотод “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээ 11 дэхь удаагаа болох гэж буй Энэ жил анх удаагаа бүргэдчидээ онгоцоор авч ирэх аж. Одоогоор Монголд 400 гаруй бүргэдчин байдаг. Сануулахад бүргэдээс ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ