Олон улсын цирк Монголд тоглоно


Монголын циркийн манежнаа жил бүр олон улсын циркийн тоглолт болдог уламжлал тогтжээ. Урьд жилийн эхэнд бар, арслантай цирк ирж манай үзэгчдийг баясгаж байсан. Мөн анх удаа хотын гудмаар циркийн бар зугаалж сенсаци болж байсныг санаж байна.
Тэгвэл энэ жил гуравдугаар сарын 23-наас хүүхдийн амралттай зэрэгцэн олон улсын циркийн тоглолт эхлэх гэнэ. Орос, Америк, Герман, Итали, Япон зэрэг орны шилдэг циркийн үзүүлбэрүүд манай үзэгч багачуудыг баясгах гэнэ.
Түүнчлэн Монголын нэрийг дэлхийд гаргаж тэмцээн уралдаанд шагналт байруудад шалгарах болсон шидэх банз, олон жил тоглогдоогүй морьтны гайхамшиг, хүч тамирын гайхамшиг зэрэг брэнд үзүүлбэрүүдээ манай циркчид тоглож үзүүэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ