Хөвсгөлд хоёр машин мөсөнд цөмөрч, нэг хүн амиа алджээ


Хөвсгөл нуурын эрэг дээр өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хөх сувд” мөсний баяр болсон. Энэ үеэр Хатгал тосгоны Эгийн голын эх гэдэг газарт хоёр автомашин цөмөрч, нэг хүний амь эрсэдсэн талаар онцгой байдлын албанаас мэдээлж байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар “Ланд-200” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрснөөс нэг хүн нас баржээ. Онцгой байдлын албаныхан Улаанбаатар хотын харьяат 36 настай эрэгтэй Б -ийн цогцсыг, “Ланд-200” загварын суудлын автомашиныг татан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Түүнчлэн Мөрөн сумын харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Ланд-80” загварын суудлын автомашины мөсөнд цөмөрснийг аврагчид татан гаргаж эзэн нь хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ