Эмч нар өдөрт хоёр литр ус ууж байхыг зөвлөж байна

Усгүйгээр амьдрах боломжгүй. Манай гарагийн амьд бүхэнд ус хэрэгтэй. Ус нь үйл ажиллагаагаа дээд зэргээр хурдтай гүйцэтгэхэд бие махбодид тусладаг. Гэхдээ цэврээр нь уусан нөхцөлд л ус биеийг чийгшүүлдэг байна.

Бие махбодид ус датагдсанаар бодисын солилцооны үйл явц алдагдаж, хорт бодисууд биеэс гадагшилдаггүй, харин шингэн алдах нь бүр ч муу. Их халах болон хэт хөлөрснөөс болоод, салхитай халуун өдөр, гүйлгэлт дагуулсан өвчин, халуурснаас болоод шингэн их алддаг.

Заримдаа хүмүүс ус уухаа мартчихдаг.Үүний оронд цай, кофе, шүүс их хэмжээгээр уудаг.Ийнхүү эмч нарөдөрт хийжүүлээгүйцэвэр усыг литр хагасаас багагүй хэмжээнд ууж байхыг зөвлөж байна.

Бие махбодид ус дутагдах нь эс, ялангуяа арьсанд муугаар нөлөөлдөг.Хэрвээ бие махбодид ус дутагдвал, хуурайших үйл явц эхлэж, улмаар хүний гадаад төрхөд сөргөөр нөлөөлдөг юм.Өөрөөр хэлвэл, жам ёсоор хөгширөх үйл явц цагаасаа эрт эхэлнэ гэсэн үг. Энэ шалтгаанаар эмч нар цагт нэг удаа 0,5-1 стакан ус ууж байхыг зөвлөж байна.

Бие махбодид ус дутагдсаны шинж:

толгой эргэж эхлэх,

ам хуурайшдаг,

бодисын солилцоо удааширч;

байнга өтгөн хатах нь жин нэмэгдэхэд нэмэр болдог;

тэсгэлгүй юм идэхийг хүсч, ингэснээр ам цангаж байгаагаа мартдаг;

бие сулдайж, ядардаг;

нойр хүрдэг;

толгой байнга өвдөг бөгөөд үүнийг ердөө ганцхан станкан бүлээн усаар намжааж болно.

Ердийн ус ньхүнийгэрч хүчтэй болгож, тамир тэнхээ оруулдаг.Сэрмэгцээ зүсэм лимон хийсэн нэг стакан хүйтэн ус уух нькофеноос дутуугүйгээр биеийг сэргээдэг гэж эмч нар нотлодог байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ