Ц.Энхбат ҮАБЗ-ийн орон тооны бус шинжээчээр томилогдов

Утга зохиол судлаач, сэтгүүлч, редактор Ц.Энхбат Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээчээр томилогджээ. Тэрбээр 1983 онд Москвагийн Утга зохиолын дээд сургуулийг төгсөж, 1985 онд МУИС-ийн сэтгүүл зүйн магистрын ангийг дүүргэсэн. МҮОНРТ, ETV, TВ9 телевизийн захирал, Хэвлэлийн хүрээлэнгийн захирал, “Утга зохиол” сонины эрхлэгчийн албыг тус тус хашиж байсан билээ.

Ц.Энхбат “TВ9” телевизэд байхдаа “Евро-2012” хөлбөмбөгийн тэмцээн, “И TВ” телевизэд байхдаа “Дэлхийн аварга шалгаруулах-2014” хөлбөмбөгийн тэмцээний онцгой эрх авсан цорын ганц монгол хүн юм. 1998 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2005 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж 2008 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэж байв.

enhbat

СЭТГЭГДЭЛ БИЧИХ