Их хотын бүсгүйчүүд-2018” арга хэмжээ болно

09.50

  • Монголын хөрөнгийн биржийн байранд “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ болно. Үйл ажиллагааны үеэр Дэлхйин Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын талаарх хийсэн судалгаанаас товч танилцуулж, Компанийн засаглалын хөгжлийн төвийн Т. Цэнд-Аюуш Монгол улсын хувьцаат болон төрийн өмчит компаниудын ТУЗ дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл сэдвээр илтгэл тавина.

10.30

  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголд НҮБ-ын Хүн амын сан (НҮБХАС), Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулж хөрөнгө дайчлах гэрээнд гарын үсэг зурахаар боллоо. Арга хэмжээЗанабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно.

11.00

  • “Их хотын бүсгүйчүүд-2018” арга хэмжээ Соёлын төв өргөөнд болно.

12.00

  • ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нотариатын байгууллагын үе үеийн удирдлагуудтай хуйвалдаж, шан харамж олгож, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж, нотариатчдын эрх ашгийг хохироодог асуудлаар нотариатч Д.Болормаа хэвлэлийнхэнд хандлаа. Хэвлэлийн хурал Монголньюс мэдээллийн төвд болно.

14.00

  • Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран зохион байгуулж буй ЕБС-ийн ахлах ангийн эмэгтэй сурагчид, мэргэжлийн уран бүтээлчид хамтарсан 'Монгол гоо' үзэсгэлэн Хүүхдийн Урлан Бүтээх төвд болно.
  • IRI in Mongolia - БНОУХ-гээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд Монголын салбар салбарт гарч буй зоримог дэвшилтүүдэд анхаарал хандуулахын сацуу залуу манлайлагч эмэгтэйчүүдийн олон талт ололт амжилтуудаас онцлон тэмдэглэх Зоримог дэвшил 2018 арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Арга хэмжээ Туушин зочид буудалд болно.
  • “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ийнхөн хэвлэлийн бага хурал хийнэ.

18.00

  • ''Инноваци -Хөгжлийн шийдэл - 2'' уулзалт, ярилцлага болно. Мөн энэ үеэр Инновацийн клубын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулна. Уулзалт Рояаль олон улсын дээд сургуулийн байранд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ