"Март 8"-ны тухай сонирхолтой баримтууд

Энэ өдөр хэрхэн бий болсон талаарх зарим сонирхолтой баримтыг танилцуулж байна.

Мартын 8-ны өдрийг тэмдэглэхийг хэн анх санаачилсан юм бол?
№ 1 хувилбар. Америк эмэгтэйчүүд
1857 оны хавар Нью-Йорк хотын нэхмэлчин бүсгүйчүүд Манхэттенаар “хоосон хувингийн марш” хийжээ. Ингэснээр тэд эмэгтэйчүүдэд ахиухан цалин өгч, хөдөлмөрийн нөхцлийг сайжируулах гээд бусад эрх олгохыг шаардаж байжээ.
50 жилийн дараа1908 оны хоёрдугаар сарын сүүлчийн 8-ны өдөр эмэгтэйчүүд эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхийн төлөө Нью-Йоркийн гудамжаар дахин жагсаал хийсэн байна. Нэг жилийн дараа мөн энэ өдөр дахин эмэгтэйчүүд жагсчээ.
Харин 1910 оны гуравдугаар сарын 8-нд Америкийн бүх эмэгтэйчүүдийн баяр болсон байна. Ийнхүү Мартын 8-ны баяр Америкт үүсчээ.
№ 2 хувилбар. Дэлхийн бүх социалист эмэгтэйчүүдийн дэвшүүлсэн санаа
1910 онд Америкийн социалист эмэгтэйчүүд Олон улсын хоёрдугаар бага хурлын үеэр Копенгаген хотод Клара Цеткин, Роза Люксембург нартай уулзсан байна. Энэ үедэрчүүдтэй адил эдийн засаг, нийгэм, улс төрийн тэгшэрхийн төлөө тэмцэлд эмэгтэйчүүдийн Олон улсын эв санааны нэгдлийн өдөр - Мартын 8 хэрэгтэй байна гэж шийдвэрлэжээ.

№ 3 хувилбар. Европын хувилбар
Тухайн үед яг энэ өдрийг нарийн товлоогүй байна. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 1911 оны гуравдугаар сарын 19-нд Европын зарим оронд тэмдэглэжээ.

№4 хувилбар.8-ын тоог сонгосон нь
1914 оны гуравдугаар сарын 8-ны өдөр жинхэнэ гуравдугаар сарын 8 болжээ. Энэ үед нөхөртөө хаягдсан Клара Цеткин (тэр нөхрөөсөө 18 насаар ах байжээ) болон залуу нууц амрагтаа хаягдсан Роза Люксембург (Клара Цеткины бага хүү Розагаас 16 насаар дүү байж) наргуравдугаар сарын 8-нд бие биеэ тэврэн тайвширцгааж байсан гэдэг.Клара, Роза нар 8-ын тоог сонгосон нь санамсаргүй зүйл байгаагүй юм. Учир нь 8-ын тоо эмэгтэй хүний биеийг бусад тооноос илүүтэй санагдуулдаг байна.

№ 5 хувилбар. Зөвлөлтийн хувилбар
Европын бусад хэсгээс ялгаатай нь Орос улс Юлианы хуанлийг дагадаг байсан учир Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг гуравдугаар сарын 8-нд биш, харин хоёрдугаар сарын 23-нд тэмдэглэдэг байжээ. Чухамхүү хоёрдугаар сарын 23-нд буюу шинэ тооллоор 1917 оны гуравдугаар сарын 8-нд Петроградын эмэгтэйчүүд дайныг эсэргүүцэн жагсаал хийсэн байна. Энэхүү өргөн олныг хамарсан арга хэмжээ нь хоёрдугаар сарын хувьсгалд түлхэц болсон юм.
№ 6. Эрчүүдийн хувилбар
Харин Мартын 8-ны өдрийг чөтгөр өөрөө бий болгосон гэдэгт эрчүүд итгэлтэй байдаг аж. Учир нь хөөрхий эрчүүд хаврын энэ гайхалтай баяраар хайртай эмэгтэйдээ хамгийн сайхан бэлэг олж өгөхэрэлд гарахад хүрдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ