“Жендэрийн тэгш байдлын төлөө” хонх цохилоо


Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/ болон Монголын Хөрөнгийн Бирж бусад хөрөнгийн биржтэй нэгдэн “Жендэрийн тэгш байдлын төлөө” өнөөдөр хонх цохилоо. “Хонх цохих” арга хэмжээнд 59 хөрөнгийн бирж оролцсон юм.
ОУСК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Стефани Вон Фридбург “Бид жендэрийн тэгш байдалд тулгуурлан эдийн засгийг хөгжүүлэх ёстой” хэмээн онцоллоо.
Монголын Хөрөнгийн Биржийн Санхүү эрхэлсэн захирал Н.Дөл-Эрдэнэ “18 их наяд ам.долларын худалдан авах чадвар бүхий эмэгтэйчүүдэд дэлхийн эдийн засгийг өөрчлөх хүч бүрэн бий. МХБ тус арга хэмжээнд хоёр дахь жилдээ оролцож байна.
Жендэрийн тэгш байдлын төлөөх олон улсын арга хэмжээнд нэгдэн орж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг" гэв.
“Жендэрийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил тутам зохион байгуулдаг бөгөөд хувийн хэвшлийн зүгээс дэлхийн эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоогдэмжин тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах талаар олон нийтэд таниулах зорилготой юм.
Компанийн засаглалын хөгжлийн төвийн явуулсан судалгаагаар дэлхийн дундаж болох 15 хувьтай харьцуулахад Монгол Улсын Хөрөнгийн биржэд бүртгэлтэй компаниуд болон төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгаа ч ТУЗ-ийнгишүүдийн ойролцоогоор гуравны хоёр нь эрчүүд байна.
Дэлхийн Банкнаас хийсэнсаяхны судалгаанаас үзэхэд монгол эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад бага орлоготой байсаар байна.
“Дэлхийн бусад улсуудтай харьцуулахад Монгол Улсад хүйсийн тэгш бус байдал харьцангуй бага” хэмээн ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Туен Д.Нгуен онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ