Паралимпийн өвлийн наадамд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн Пенчан хотноо Монголын далбааг мандууллаа

БНСУ-ын Пёнчан хотноо Паралимпийн өвлийн XII наадмын Олимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд Паралимпийн өвлийн наадамд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Зохион байгуулах хороо, олимпийн хотхоны удирдлагууд оролцов.

Эх орноо төлөөлөл оролцож буй пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Ганболд паралимпыннэг, 10, 20 км-ын зайд уралдана.

Энэ удаагийн паралимпийн өвлийн наадамд гүйлтийн цана, биатлон, уулын цана, снөүбоард, хоккей, тэргэнцэртэй кёрлинг зэрэг 6 төрлөөр 80 багц медалийн төлөө 49 орны 670 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ