Меган Маркл хатан хааны гэр бүлийн хамгийн сайхан бүсгүйгээр тодорчээ

Гоо сайхны мэс заслын төвд ажилладаг доктор Жулиан Де Сильва британийн хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүд, түүний дотор хунтайж Гарригийн гэргий болох гэж байгаа Меган Марклын гадаад төрх байдлыг харьцуулаад,З6 настай жүжигчнийг хамгийн үзэсгэлэнтэй нь гэдгийг хүлээн зөвшөөрч болно хэмээн мэдэгджээ.

Гадна төрхийг харьцуулахын тулд докторэрт дээр үед гоо үзэсгэлэнг “хэмжихэд” хэрэглэж байсан математикийн томъёо -алтан огтлолын зарчмыг ашигласан байна.Леонардо да Винчи алтан огтлолыг судлахад их цаг зориулж байсан бөгөөдчухамхүү тэр энэ нэр томъёог дэвшүүлжээ.Хунтайж Гарригийн ирээдүйн гэргийн нүүр төгсхарьцаанд хамгийн их тохирч байгаа гэж Жулиан Де Сильва тодорхойлсон байна.Хоёрт хунтайж Уильямын гэргий Кейт Миддлтон оржээ.

“Меган, Кейт хоёр бусад гүнжээс үнэхээр ялгардаг юм.Меганы хамар, эрүүг бараг төгс хэмээн хэлж болно.Үзэсгэлэнтэй тэгш хэм нь түүнийг эртний грекүүдийн хэлдэг байсан тэр төгс харьцаанд дөхүүлж байна” гэж доктор дурджээ. Меган Марклын зэрэгцээ доктор Йоркийн Беатрис, гүнж Евгения, Зара Филипс нарын гадаад төрхийг харьцуулсан ч, хунтайж Гарригийн сүйт бүсгүй яалт ч үгүй эхний байранд орж байна.

Меган Маркл, хунтайж Гарри нарын хуримд бэлтгэх ажил ид явж байгаа ажээ.Тэдойр дотнын хүмүүс болон одод ,буяны байгууллагын төлөөлөгчид, сурагчид, хотын хүндтэй хүмүүс, нийт Их Британийн бусад харъяат гээд,“жирийн хүмүүсийг” хуримын ёслолдоо урихаар болсон тухай мэдээ сүлжээнд гарчээ.

“Хунтайж Гарри, хатагтай Маркл нар хуримдаа аль болох олон хүнийг оролцуулахыг хүсч байгаа юм”гэж Кенсингтоны ордны албан ёсны мэдэгдэлд дурджээ. Хуримд гол хүмүүсээс гадна, 2640 хүнурьсан байна. Тодруулвал, Их Британийн янз бүрийн гүнлэгийн (тус орны бүх нутгийн)1200 гарамгай оршин суугч, хүндэт иргэн, Виндзорын шилтгээний 610 ажилтан, хатан хааны ордны 530 төлөөлөгч,Меган, Гарри нарын хамтран ажилладаг буяны сангуудын 200 хүн, 100 сурагч уригджээ.

Ямар бялуу, даашинз сонгосон нь нэгэнт тодорхой болж, харин хос Виндзорын гудамжаар морин тэргээр баяр ёслолын байдалтайгаар явах тухай Кенсингтоны ордныхонмэдээлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ